12/10/2010

Нарны зай, түүний үндсэн ойлголт (Цуврал1)


Та бүхэндээ нарны зайн элемент түүний бүтэц хэрэглэгдэхүүний тухай анхан шатны ойлголт өгөх үүднээс уг мэдээллийг  оруулж байна. Хүмүүс ахуйн хэрэглээнд гар утасны батарей, автомашины аккумлятор, электрон хэрэгслийн зай зэрэг олон төрлийн цэнэг үүсгэгч, цэнэг хураагуур зэргийг ашигладаг. Нарны зайн үүсгүүрийн цэнэг хураагуурын ерөнхий үйл ажиллагаа нь дээрх цэнэг хураагууруудтай төстэй бөгөөд гол ялгаа нь цэнэгээ авах алдах нь маш олон удаа давтагддагт оршино. Тиймээс дурын цэнэг хураагуурыг нарны элемэнтэд хэрэглэхэд тохиромжгүй
Тэгвэл ер нь нарны элементийн цэнэг хураагуур гэж юу болох талаар та бүхэндээ дэлгэрэнгүй мэдэгдэхүүн өгье.

Нарны цахилгаан үүсгүүрийн үүсгэсэн цахилгаан эрчим хүчийг хуримтлуулж, эргээд түүнийгээ хэрэглэгчдэд түгээдэг хэрэгслийг цэнэг хураагуур гэнэ. Цэнэг хураагуур нь цэлмэг өдөр нь хангалттай цэнэглэгдээд бүрхэг өдөр болон шөнийн цагаар цэнэгээ ачаанд өгөн алддаг
 
Цэнэг хураагуурын цэнэглэгдэх ба цэнэг алдах хугацааны хоорондох нэгж завсрыг цикл буюу мөчлөг гэнэ. Цэнэг хураагуур нь цэнэглэх мөчлөгт 100% цэнэгээ авах ба харин энэ мөчлөг бүрт цэнэг хураагуурын цэнэгийг бүрэн алдуулж болохгүй. Цэнэг хураагуур нь ачааны хэмжээ ба хэрэглэх хугацаанаас ихээхэн хамаардаг. Цэнэг тохируулагчгүй системд цэнэг хураагуурын хэмжээнээс хэтэрсэн ачаа болон олон цагийн хэрэглээ /илүү/ нь цэнэг хураагуурыг гэмтэхэд хүргэдэг. Дараалсан их нартай өдрүүдэд огт ачаагүй удаан хугацаагаар байлгахад цэнэг тохируулагчийг салгахгүй бол цэнэг хураагуур мөн адил гэмтэж болно.
Эдгээр шалтгаануудын улмаас цэнэг хураагуурыг ачаатайгаа тохирч байхаар хэмжээтэй авах ёстой. Нэмээд хэлэхэд брэнд цэнэг хураагуурууд нь өөр өөрхүчдэлийн хяналтын цонхтойбайдаг.
Практикт, цэнэг хураагуур нь бүрэн цэнэглэгдсэн байхдаа 14В, бүрэн цэнэгээ алдсан үедээ 11В хүчдэлтэй байдаг. өөрөөр хэлбэл ачаа нь 12В хүчдэлээс доогуур үед хэвийн ажиллаж чадахгүй


Цэнэг тохируулагч
Цэнэг тохируулагч гэдэг нь ерөнхийдөө зохицуулах систем юм. Энэ нь үндсэндээ дараах гурван функцээр илэрхийлэгдэнэ.
* Цэнэг хураагуурыг хэт цэнэглэлтээс ямар нэгэн гэмтэлгүйгээр зайлуулах.
* Цэнэг алдалтыг нарны зайн модул дээр нарны эрчим хүч байхгүй үед гүнд нь хүртэл явуулахгүй байх
* Өндөр ашигтай үйл ажиллагааны системийг боловсруулах
Тиймээс цэнэг тохируулагч нь нарны зайн системийн нэгэн чухал бүрэлдхүүн хэсэг болдог бөгөөд цэнэг хураагуурын ашиглалтын хугацаа нь энэ системийн зохистой ажиллагаанаас хамаардаг.
Цахилгаан хэрэгсэл
Энэ нь эрчим хүчийг үр ашигтай байлгах ёстой төхөөрөмж бөгөөд ялангуяа олон цагаар хэрэглэж байх явцад






Инвертер
Ихэнхи хэрэгсэл нь хувьсах гүйдлийн 50Hz давтамжтай 220В гүйдэлд ашиглагддаг. Энэ гүйдлийг гаргахын тулд DC/AC (DC гүйдлээс AC гүйдэл рүү) инвертерийг ашигладаг бөгөөд энэ нь 12В-24В-н цэнэг хураагуураас гарах тогтмол гүйдэл DC-ийг 50Hz давтамжийн 220 хүчдэлтэй хувсах гүйдэл AC–рүү хувиргана. Инвертерийн төрлийг хэрэглэх хэрэглээнээсээ шалтгаалан сонгоно. Жишээ нь хэрэв бидэнд ТВ, компьютер, болон зарим жижиг төхөөрөмжийг ажиллуулах хувьсах гүйдэл хэрэг болбол богино долгионы инвертерийг хэрэглэнэ.
Харин угаалгын машин, хөргөгч, зэрэг АС мотор нь синусоидын долгион горимд ажилладаг тул синусын долгионы инвертерийг ашигладаг.





























No comments:

Post a Comment