4/04/2017

Сэргээгдэх эрчим хүчний үндэсний 8-р форум


Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний форум”-ын найм дахь удаагийн хурал энэ удаа тохиож байна. 

Монгол улс нь нар, салхины эрчим хүчний арвин нөөцтэй боловч дотоодын эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадал нь 1100 МВт гаруй чадалтай. 2016 оны байдлаар нийт суурилагдсан эх үүсвэрүүдийн 90 гаруй хувь нь дулааны цахилгаан станцуудаас бүрдэж, оргил ачааллын үед ОХУ-аас эрчим хүч импортлож, шөнийн бага ачааллын үед илүүдэл эрчим хүчээ экспортлох маягаар эх үүсвэрийн дутагдлаа нөхөж, горим тохируулгаа хийдэг.
Эрчим хүчний системийн энэхүү загвар нь сэргээгдэх эрчим хүчний оролцоог хязгаарлагдмал байх, системийн бие даасан, найдвартай байдлаа хангахад хүндрэлтэй нөхцөл байдлыг бий болгож байна.
Тиймээс энэ удаагийн форумаар 2020 оныг хүртэлх Монгол улсын эрчим хүчний салбар дахь сэргээгдэх эрчим хүчний оролцоог тодорхойлох, үнэ тарифын асуудлыг хэлэлцэх, шийдэл хайх, сэргээгдэх эрчим хүчний бодлогыг тодорхойлох баримт бичгүүд (нэгдсэн сүлжээний дүрэм г.м) -ийг боловсруулах талаар хэлэлцэхэд үндэслэнэ.
Мөн тус хурлаар 2030 он хүртэл, түүнээс цааш Монгол улсын хувьд сэргээгдэх эрчим хүчний салбар ямар байр, суурьтай байх стратегийг хэлэлцүүлэх болно.


дэлгэрэнгүй мэдээллийг : www.monwea.org Мөн түүнчлэн Facebook линк-ээс дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. 

СЭХ клубын нэрэмжит эрдэм шинжилгээний IV бага хурал


СЭХ клубын нэрэмжит эрдэм шинжилгээний IV бага хурлын удирдамж

1. Зорилго - Оюутнуудыг судалгаа шинжилгээний ажилд дадлагажуулах, тэдний эрдэм шинжилгээний ажил, бүтээлийг нийтэд таниулан сурталчлах, оюутан залуусын бие даасан бүтээлч сэтгэлгээг нь хөгжүүлэх, оюутнуудын боловсруулсан байгальд ээлтэй, дэвшилтэт технологи, шинэлэг санааг дэмжихэд оршино.

2. Хамрах хүрээ - Их Сургуулийн Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр суралцаж буй баклаврын түвшний оюутнууд. Курс харгалзахгүй.

3. Зохион байгуулагч - ШУТИС - Сэргээгдэх Эрчим Хүч клуб

4. Оролцогчдод зориулсан мэдээлэл
Эрдэм шинжилгээний хуралд оролцохын тулд зохион байгуулах комисст оролцох өргөдөл болон илтгэлийн хураангуйг ирүүлнэ. Материалыг i5bnomio@gmail.com хаягаар авна.
Эрдэм шинжилгээний хуралд эрдэм шинжилгээ судалгаа практик туршилтын үр дүнг тусгасан байвал зохино.
Үүнд:
• Тухайн ажлын онцлог
• Судалгааны ажлын шинэлэг тал
• Зохиогчийн оруулсан хувь нэмэр
• Судалгааны үр дүн үзүүлэлтүүд болон түүнийг ирээдүйд ашиглах боломжийг тусгасан байна.

Зохион байгуулах комисс нь эрдэм шинжилгээний чиглэлд тохироогүй, шинжлэх ухааны үр дүнг тусгаагүй тохиолдолд ирүүлсэн ажлыг хуралд оролцуулахгүй байх эрхтэй.

5. Оюутны эрдэм шинжилгээний хуралд оролцох өргөдөл нь
5.1. Илтгэлийн зохиогчийн овог нэр (хамран зохиогч )
5.2. Зохиогчийн (хамтран зохиогч) албан тушаал
5.3. Эрдэм шинжилгээний удирдагчийн овог нэр
5.4. Эрдэм шинжилгээний удирдагчийн цол, зэрэг
5.5. Илтгэлийн бүтэн нэр / монгол, англи, орос хэл дээр ямар хэл дээр бичсэнээс харилцан хамаарна/
5.6. Сургууль анги бүлгээ бичнэ.
5.7. Холбоо барих утас e-mail хаяг

6. Өгүүлэл ирүүлэх сүүлийн хугацаа: 4-р сарын 24

7. Шагнал урамшуулал :
•Илтгэл:
- I байр – 100,000 төгрөг
- II байр – 80,000 төгрөг
- III байр – 50,000 төгрөг

• Бүтээл:
- I байр – 100,000 төгрөг
- II байр – 80,000 төгрөг

Холбогдох утас- 95303030 , 99249989

5/22/2014

Ватт гэж юу вэ? (Салхины эрчим хүч)

Сэргээгдэх Эрчим Хүчтэй холбоотой энгийн ойлгомжтой инфографик бэлдэж та бүхэнд хүргэж байхаар төлөвлөж байна. Уг цувралын эхний инфографикийг хүлээн авна уу?

5/21/2014

“Сэргээгдэх эрчим хүч” клубын нэрэмжит бакалавр оюутны эрдэм шинжилгээний гуравдугаар бага хурал боллоо

Эрчим хүчний инженерийн сургуулийн “Сэргээгдэх эрчим хүч” клуб нь 2006 онд байгуулагдсан бөгөөд 2012 оноос эхлэн СЭХ мэргэжлээр суралцдаг нийт оюутнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, онол практикийн мэдлэг, дадал эзэмшүүлэх, эрдэм шинжилгээний ажилд татан оролцуулах  зорилгоор жил бүр тус клубын нэрэмжит бакалавр оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулдаг уламжлалтай болоод даруй гурван жил болжээ. Энэ жилийн эрдэм шинжилгээний бага хурал 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр амжилттай болж өндөрлөсөн юм.



Өмнөх жилийн хурлуудаас энэ жилийн хурал арай илүү далайцтай сэдэв, судалгаа бүхий эрдэм шинжилгээний өгүүллэгүүд оролсон нь нэгэн онцлог болж өгсөн юм. 



Эрдэм шинжилгээний хуралд: ШУТИС, МУИС, “Хүрээ” МТДС, “MIU” ДС, СЭЗД сургуулиудын оюутан, багш нар оролцсон. Нийт судалгааны 9 илтгэл, 6 бүтээл эцсийн шатны шалгаруулалтанд оролцсон юм.

Шилдэг гурван илтгэл, шилдэг нэг бүтээлийг шалгаруулж байр эзлүүлснээс:

Илтгэлийн төрөлд:
I байрандЭХИС-ийн СЭХ-3 ангийн оюутан Э.Цэрэндолгор, Ү.Саранцэцэг, Н.Ариунжаргал нарын “Нарны эрчим хүчийг ахуйн хэрэглээнд ашиглах судалгаа” сэдэвт илтгэл,

II байрандХүрээ” МТДС-ийн СЭХ ангийн оюутан О.Амаржаргал, Ц.Отгонтунгалаг, Г.Түмэнцэрэг нарын “ICT-ийг эрчим хүчний удирдлагын системд хэрэглэх” сэдэвт илтгэл,

III байрандЭХИС-ийн СЭХ-4 ангийн оюутан А.Оюун-Эрдэнийн “Гэр хорооллын өрхийн бохирын цэг дээр суурилсан биохийн төхөөрөмжийн загвар, туршилтын дүнгээс” сэдэвт илтгэл тус тус шалгарлаа.

Бүтээлийн төрөлд:
Шилдэг бүтээлээр МУИС-ийн СЭХ-4 ангийн оюутан Г.Содномцэрэнгийн “Сүлжээнд холбогдсон нарны фотоцахилгаан үүсгүүрт зориулсан нэг фазын инвертер” сэдэвт ажил шалгарлаа.



Энэ жилийн шүүгчдийн бүрэлдэхүүнд :
  • ШУТИС-ийн ЭХИС-ийн “ҮЭСЭХ”-ний профессорын багийн багш М.Нүүдэл
  • “Санко Соолар Монголиа” ХХК-ий менежер Г.Үемаа
  • “MIU” дээд сургуулийн СЭХ тэнхимийн багш Carrie Wallested
  • “Хүрээ” МТДС-ийн СЭХ тэнхимийн багш Г.Одонтунгалаг нар байсан юм.
Оюутан залуусдаа ирэх жилийнх нь СЭХ клубын нэрэмжит ЭШХ-д нь амжилт хүсье!



5/01/2014

Сэргээгдэх Эрчим Хүчний Мэргэжил Дээшлүүлэх Сургалт явагдана.

Өнөөдөр та бүхэнд дуулгах сонирхолтой мэдээ.

Сэргээгдэх Эрчим Хүчний мэргэжлээр суралцаж төгссөн, мэргэжлийнхээ ур чадварыг дээшлүүлэх хүсэлтэй мөн цаашлаад зөвлөх инженер болж ажиллах хүсэлтэй СЭХ мэргэжлийн бид бүхэнд ШУТИС-ЭХИС-Сэргээгдэх Эрчим Хүчний тэнхмээс дараах сургалтыг зохион байгуулж байгаа юм байна.

Уг сургалтын хөтөлбөртэй та дараах материалаас линкээс уншиж танилцаж болно.
Мөн 99748011, 99714024 дугаарын утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авч болох юм байна.